БНСУ-Д АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙСАН МОНГОЛ ИРГЭД ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛСООР БАЙГАА ЮУ

БНСУ-д ажиллаж, амьдарч байсан 22 Монгол иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдээлж байсан цаг саяхан. 

Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж байсан юм. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр очсон бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон байдаг.

 Одоогоор хайж байгаа иргэдийн дунд 10 жил холбоо бариагүй иргэн ч байдаг аж. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.