Х.БУЛГАНТУЯА БУРУУ ГАРЫН ХҮН БОЛОЛТОЙ ...

Гадныхан өөрийн талд үйлчлэх эд хөрөнгөд дуртай удам судар муутай эрлийз нөхдийг сонгон авдаг гэлцпэг. Түүний нэг жишээ : “Рио Тинто” компани Х.Булгантуяаг сонгон авч Австралид сургуульд сургаж  , сургуулиа төгсөнгүүт тэрбум төгрөг өгч Сангийн яамны дэд сайд болгосоноос харагдана. Тухайн үед Оюутолгойтой холбогдсон татварын маргаан тэдний талд тэгж шийдэгдсэн байдаг. 

Зориуд бэлтгэгдсэн ийм нөхдийг гадныхан улс төрд оруулж Монгол Улсыг хилийн цаанаас удирдаж байна” хэмээх үгийг ч хамгийн сүүлд Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар “Хөрөнгө оруулалтын” гэх хууль УИХ-д оруулж ирсэнээрээ нотолсон байдаг.

Гадны захиалгатай байж болох энэ хуулийг угсаа гарал эргэлзээтэй, гадныхантай хамтран ажилладаг, тархи толгойгоо угаалгасан нөхдөөр хийлгэсэн гэх мэдээлэл ч олон нийтлэгдсэн. Үүний зэрэгцээ Х.Булгантуяа дэд сайд байхдаа улсаа “Эдийн засгийн хориг”-т оруулж байсан түүхтэй. (ФАТФ-ын хар жагсаалтад санаатайгаар оруулсан гэх мэдээлэл байсан ч УИХ-д дэвшсэн нь Рио Тинтогийн нөлөө байсан гэх) 

Нэгэн цагт Монгол Улсыг хорлож байсан тэрээр өдгөө парламентаар дамжуулан Монгол Улсыг харийнханд өгөх бодлого оруулах гэсэн болчимгүй бодлогыг нь цаг тухайд нь таслан зогсоохоор нэгдсэн иргэдийн ч гарцаагүй зөв бөгөөд ингэж л хянуур сэрэмжтэй хяналттай байх нь зүйн хэрэг юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.