УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ ЦАР ТАХАЛД НЭРВЭГДСЭН ИРГЭДИЙГ АРЧААГҮЙ ГЭВ ҮҮ

Өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд боллоо.Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцолсон нь олны эгдүүцлийг төрүүллээ.Учир нь тэрээр энэ үеэр цар тахалд нэрвэгдсэн ард иргэд арчаагүй , аминдаа хайргүй мэтээр адласан байдаг.


Мөн тэрээр нас барсан иргэдийн тоог энэ үеэр зөрүүтэй хэлж байлаа.Цар тахалд хариуцлагагүй иргэд нэрвэгдсэн хамрагдсан мэтээр хэлсэн үгэнд нь олон нийт өнөөдөр эгдүүцэнгүй хүлээн авлаа.Учир нь түүний хэлсэн үгэнд биеэ буруу авч явдаг хамгийн хариуцлагагүй нь дэндсэн иргэд ковидын халдвар авсан мэтээр өгүүлсэн байдаг.

 [media=https://www.youtube.com/watch?v=PKMPy57jOD0]


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.