11-Р АНГИЙН СУРАГЧ ХҮҮ ХҮНИЙ ЭРДЭНЭТ АМЬ НАСЫГ АВАРЛАА

 Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33-р дугаар сургуулийн 11д ангийн сурагч Т.Эрдэм хүү шатаж буй хүний галыг нь эрэлхэгээр унтарааж амь насийг нь аварчээ.

 Т.Эрдэм: Цонхны хичээлээ тараад явж байхад манай сургуулын доор эхэндээ зүгээр гал гарсан байсан. Би хүн шатаж байна гэж бодоогүй. Зүгээр хэдэн хүүхдүүд зүгээр өвс навч шатааж байгаан болуу гэж бодоод тэгээд яараад очсон чинь хүн шатаж байхтай таарсан. Эхлээд юм бодохгүй зүгээр хувцасаа тайлаад галыг нь унтараах гэж хичээгээд дээрээс нь нэлээн цохьсон чинь гал нь унтарахгүй тэгээд дээрээс нь бүтээгээд нэлээн юм болж байж унтараасан. Эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан Т.Эрдэм хүүд Нийслэлийн цагдаагийн удирдах газарын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газарын хамт олон болон монголын сурагчидын холбооноос дурсгалын зүйл гардуулан баяр хүргэж амжилт хүссэн юмаа. 



НЦУГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

 Б.Батзориг: Аймшигт галын аюулаас хүний амь аварсан Эрдэм хүү үе тэнгийнхэндээ маш сайхан үлгэр дуурайлал болсон бас эр хүний, эрэгтэй хүүхдийн бас өсвөр насны хүүхдийн эр зоригийг харуулсан үйл явдал боллоо. Эрдэм хүүгийн жишээ бол маш олон олон хүүхдэд байгаа. Манай монгол улсын ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүдийн Эрдэм хүүгийн гаргасан эр зоригтой хамарсан хүний амийг аварсан энэ үйлдэл нь ирээдүйд монголын иргэд гэрэлтэй гэгээтэй байгаагийн нэг тод жишээ юмаа.

 Хүүхдүүд та бүхэн үе тэнгийхэндээ үргэлж тусалж байгаа нь ирээдүйнхээ төлөө хийж буй нэг зөв алхам юм. Эцэг эхчүүд асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ үргэлж ярилцаж юү хүсэж мөрөөдөж, юүнд тэмүүлж байгааг нь сонсож байх нь чухал юмаа. Хүний амь нас гэдэг бол юүгаарч орлуулашгүй юүгаарч хэмжишгүй зүйл билээ. Тэгвэл Эрдэм хүү хүний амь насыг аварч нэг гэр бүлийг элэг бүтэн амьдрахад нь тусалсан байна. Ингээд монголын бахархал болсон Эрдэм дүүдээ халуун талархал илэрхийлж бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл нь үргэлж гэгээтэй байг.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.