ГУРАВДУГААР САРЫН НАЙМНЫ ӨДӨР УВС АЙМГИЙН САГИЛ СУМАНД 4.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ХОЁР УДАА ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Тодруулбал: Өчигдөр буюу гуравдугаар сарын наймны өдөр Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км - т , сумын төвөөс баруун зүгт 44 км - т гуравдугаар сарын 8- ны өглөөний 09:48 цагт 4 . 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол. Энэ тухай мэдээллийг 09.55 цагт ШУА - ийн ООГХ - ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дара , Хилийн 0245 дугаар ангийн “ Үүрэг нуур ” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй тухайгаа мэдээлжээ. Мөн Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 км, сумын төвөөс баруун зүгт 37 км-т гуравдугаар сарын 8-ны 13:44 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн бүртгэгдсэн бөгөөд мөн ямар нэгэн хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Ямартай ч өчигдөр Увс аймгийн Сагил сумын нутагт хоёр удаа багахан хэмжээний газар хөдлөлт бүртгэгдсэн талаар мэдээлэл байна.