ТӨРИЙН ХӨРӨНГӨ ШАМШИГДУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГЭЭР БЗД-ИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА СААТУУЛАГДЖЭЭ
Тодруулбал Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр хууль хяналтынхан зарим төрийн байгууллагад гүйцэтгэх ажиллагаа явуулж, хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй удирдлагуудыг нь саатуулжээ. Цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулан нэгжлэг хийж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Ц-г баривчлан саатуулсан бөгөөд. Тэрээр өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан амралт, сувиллын газарт мөнгө шилжүүлсэн, 500 орчим иргэнийг амарсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж тэдний өмнөөс халамжийн сангаас мөнгө авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.