ТУРК УЛСЫГ ХҮРТЭЛ ГАНХУУЛЖ ЧАДАЖ БАЙГАА ЭНЭ ХЯМРАЛД МОНГОЛ УЛС СӨРЖ БОСОХ БУС “ТЭСЧ ҮЛДЭХ” НЬ ЧУХАЛ...


Нэгүүн та бүхэнд евро азийг холбосон том гүрэн болох Турк улсыг онцолж байна. 

Османы эзэнт гүрэн задарч дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдах үед Мустафа Кемал Ататүрк удирдан чөлөөлөх дайнд ялсанаар 1923 онд одоогийн бүгд найрамдах Турк улс байгуулагдсан байдаг.

Турк улс нь өнгөрсөн 100 орчим жилийн хугацаанд нийгэм эдийн зэсгийн хувьд үсрэнгүй хөгжиж , гадаад худалдаа дотоодын үйлдвэрлэл, төр засгийн зөв бодлого шийдвэрийн үр дүнд олон удаагийн эдийн засгийн хямралуудыг амжилттай даван туулж иржээ. 

Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал хийгээд Орос Украйны байдалтай холбоотой эдийн засгийн шинэ нөхцөл байдал үүсээд байгаа нь тус улсыг дахин нэг сорилттой нүүр тулахад хүргээд буй.

Дотоодын үйлвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлүүдээ цогц бодлогоор дэмжиж ирсэн ч тухайн улсын инфляц түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж эхлээд байна.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан боллоо тэд үзэж буй.

Турк улс нь олон улстай гадаад худалдааны хувьд харьцангуй уян хатан бодлого барьдаг ч дэлхий нийтэд үүсээд байгаа олон асуудлуудын нэг болох цар тахлаас үүдэлтэй тээвэр ложистикийн асуудал, нефтийн үнийн асуудал зэрэг нь иргэдээ бүсээ чангалахад хүргэсэн.

Унтаад сэрэхэд л бүх юмны үнэ хэдэн ТИЛА / TL /-гаар нэмэгдчихээд байна гэх  гомдол сэтгэгдэлүүдийг иргэд нь хэлж байгаа ч олон багана бүхий , нүсэр эдийн засагтай Турк улсыг  хүртэл ганхуулж чадаж байгаа энэ хямралд Монгол улс сөрж босох бус тэсч үлдэх нь чухал байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.