ХИЙМЭЛ БЭЛЭГ ЭРХТЭН ХҮРТЭЛ БАРИМТЖУУЛАН АВСАН М.НАРАНБААТАРЫН ХЭРЭГ ЗАМХРАХ УУ...

Өнгөрсөн 9-р сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн захирал асан хүчингийн хэрэг үйлдсэн гэх гомдол мэдээлэл өргөдлөөр ирсэн байдаг. Тус хэрэгтэй холбоотой зүй бус мэдээллүүд ч хэвлэлийн хуудсуудаар олон нийтэд ил болж мэдээлэгдсэн бол энэ хэрэг ингэсхийгээд намжиж байгаа бололтой. Эх сурвалжийн зүгээс өгч байгаа мэдээллээр захирал асан М.Наранбаатар хохироосон эмэгтэй болох Н.Б - тэйгээ тохиролцжээ.


Тодруулбал, МҮОНРТ- ийн захирал асан одоогийн тус телевизийн Үндэсний зөвлөлийн дарга эсвэл гишүүнээрээ үлдээд буй Мянганбуугийн Наранбаатар 32 настай эмэгтэйг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу материалжуулан шалгаж эхэлсэн ч одоо тус хэрэг нам жим болжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, тухайн хохирогч эмэгтэй цагдаагийн хэлтэст өөрийн биеэр өргөдөл гаргасан. Мөн өмнө нь М.Наранбаатартай амрагийн харилцаатай байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан М.Наранбаатар бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан, хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй тус хэрэгтээ чичирхийлдэг хиймэл бэлэг эрхтэн ашиглаж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдсон. Тэрээр тус “чичирхийлдэг хиймэл бэлэг эрхтэн” – ээ цонхоор шидэж , гэмт хэргээ нуун дарагдуулахыг завдсан боловч , хэргийн газрын үзлэг хойшлуулшгүй ажиллагаа явуулсан цагдаагийн алба хаагчид орон сууцны гаднаас түүнийг нь олж илрүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. 

Харин эд мөрийн баримтыг олж илрүүлэх явц буюу хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагаанд орон сууцны оршин суугчид ч гэрч болсон энэ хэргийн сэжигтэн этгээд болох М.Наранбаатар хариуцлагаас мултарч , хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд гомдол гаргасан эмэгтэйтэйгээ тохиролцож өөрт холбогдох эрүүгийн хэргээ “гомдолгүй” хэмээн өргөдөл бичүүлсэн гэх мэдээлэл байна. Үүний дагуу хохирогч эмэгтэй  болох Н.Б гэгч гомдлоо буцаан татжээ.

Хэдийгээр хохирогч гомдлоо татсан ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллага эцэслэн шалгах ёстой. Нөгөөтэйгүүр МҮОНРТ гэх төрийн байгуулагын төрийн алба хаагч ,  төсвөөс цалинжиж та бидний татварын мөнгөөр тансагласаар ирсэн эрхэм ийнхүү зүй бус үйлдэлд нэр холбогдсон асуудал энэ хүрээд нам дарагдах нь өрөө зүй бус юм. 

Түүнийг мөн телевизээс төрсөн тэрбумтан ч хэмээдэг. М.Наранбаатар гэгч нь гурван удаа төрийн харьяат төсвөөс санхүүждэг МҮОНРТ-ын захирлаар томилогдож байсан бол өдгөө мөн л МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байгаад тэр ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөөд үндэсний зөвлөлийн гишүүнээр үлдсэн гэх мэдээлэл ч байсан. Үүний зэрэгцээ олон нийтийн радио телевизийг олон нийтийх бус Наранбаатарын телевиз болсон мэт ойлголт төрүүлэхүйц байсаар ирсэн. Нас барсан аавыгаа амьд мэтээр нотариатын итгэмжлэл үйлдүүлж банкнаас зээл авч байсан гэгчлэн хар бараан зузаан намтартай М.Наранбаатар үндэсний зөвлөлийг нь толгойлж үүний зэрэгцээ зүй бусаар завдсан хүчингийн гэмт хэрэг нь ч энэ хүрээд замхарч байгаа бололтой.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.