ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА ГЭВ ҮҮ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж болзошгүй гэх мэдээлэл өнөөдөр хэвлэлүүдээр мэдээлэгдлээ.


Торуулбал, тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар өөрийн хамаарал бүхий этгээд О.Хүрэлчулууныг томилсон гэх мэдээлэл байгаа. Мөн дахин эрх мэдэл албан тушаалаа урвуулан ажиглаж Б.Жавхлан, Б.Батболд нарыг өөрийн орлогчоор томилсон гэх мэдээлэл ч бий аж. Тэрээр хууль бусаар томилсон дээрх албан тушаалтнуудаараа аймгийн тендерийн үнэлгээний хороог ахлуулан хууль бус худалдан авах ажиллагааг зохион байгуулж, их хэмжээний мөнгөөр хохироож байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Б.Азжаргал 2020 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ “Жилийн 62.530 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн 50.729 сая төгрөгийн орлоготой. Таван орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр автограж, 83 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг автомашин, 179.909 сая төгрөгийн хадгаламжтай, “Мөнх Сутайн Оргил” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувьцаа эзэмшдэг” хэмээн мэдэгджээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.