ЭНХ ЦАГИЙН ДАЙНЫ ТАЛБАР, ЭР ЦЭРГИЙН АЛБА
Цэрэг гэдэг нь зэрэг гэсэн команд.Эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордсон ээж аавын үрс ч мөн адил ЗЭРЭГ цэрэг татлагаас эр цэргийн албанд татагддаг.Гэвч тэднийг цэргийн ангид очих үед юу хүлээж байгааг ХЭН Ч ТААЖ мэдэшгүй болж.Өглөөхөн инээгээд өнгөрсөн цэрэг, Өдөр бурхан болдог энэ ЦЭРГИЙН АЛБА ЭНХ ЦАГИЙН ДАЙНЫ ТАЛБАР болж. Бид мартаагүй, мартах ч үгүй... Баримт 1: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Н бүхэлдээ ходоод нь задарч нас барсан. Баримт 2: Хан-Уул дүүргийн 12-р хороо “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас барсан. Баримт 3: Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн гаднын нөлөөтэй хэмээн үзэж буй. Баримт 4: Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон. Баримт 5: Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Сүүлийн 3 жилийн байдлаар 15 хугацаат цэргийн албан хаагч “ГАДНЫ НӨЛӨӨТЭЙГӨӨР” амь насаа алдсан харамсалтай мэдээ бий.Үүний 8-н 2019 онд, 6-н 2020-2021 онд, он гарснаас хойш 1 бүртгэгдээд байна.Энэ байдлаас үүдэн иргэдийн хувьд эр цэргийн албанд хүүхдээ явуулах нь дайны талбарт амь эрсдүүлсэнтэй адил хэмээн үзэж явуулахаас татгалзах боллоо. Бидний аав, ах нарын үед /1970-2000/ он хүртэл ЦЭРГИЙН АНГИД ЯВАГДСАН ДИАГРАММ, яраглал, тамлал, хүний ёсноос гаж үйлдлүүд одоо ч гэсэн арилахгүй улам далд хэлбэрт шилжиж байна.Өнөөдөр эр цэрэгт явах сонирхолтой эрчүүдийн тоо жил ирэх тусам буурч, Цэргийн албанд сайн дураараа явагчид багаслаа.Гэтэл Батлан хамгаалахын яам удаа дараа энэ олон цэргийн амь нас эрсдчихээд байхад ОЙШООСОН зүйлгүй, сахилга бат хууль дүрмээ сайжруулахгүй байсаар байна. Ингэж ард иргэдийн ӨСГӨН БОЙЖУУЛСАН эх орны хөвгүүдийг ЭР ЦЭРЭГ болгох гэж яргалдаг ЯРГАЛЛАА ЯГ ОДОО ЗОГСООХ хэрэгтэй.Эсвэл цэргийн ангидаа хаалттайгаар нь тамлаад болдоггүй юм бол ГЭРЭЭР НЬ ЦЭРГИЙН АЛБА хаалгах арга хэрэглэе.Ямартай ч Цэргийн албанд татагдан очиж, ЭРДЭНЭТ АМЬ НАСАА үрэгдүүлж буй хөвгүүдийгээ энэ ард түмэн мартахгүй.Цаашид дахин хэний ч аавын хүү АМЬ НАСАА АЛДАХГҮЙ ГЭДЭГ БАТАЛГААГ ГАРГАЖ ӨГӨХИЙГ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНААС ШААРДАЯ. Хүний үрийн амь насаар тоголдог БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ, ХҮНИЙ ҮНЭРИЙН БАГАХАН Ч ГЭСЭН ХЭЛТЭРХИЙГ ҮЛДЭЭХГҮЙ БОЛ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ЭР ХҮН нэг ч үлдэхгүйн дээ...