МАНАЙ УЛС 1995 ОНООС ХОЙШ 336 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

Монгол Улс 1995 оноос хойш нийтдээ 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 298.4 сая тонн буюу 80 хувь нь 2011 оноос өдрийг хүртэлх экспорт байгаа юм.  336 сая тонн нүүрс экспортлоод 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. 

- Тээвэртэй холбоотой далд эдийн засаг үүссэн. Өөрөөр хэлбэл, орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй. 
- Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй эсвэл хоосон тээврийн хэрэгслийн тоо хэмжээ зөрсөн.
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөсөн зөрчил бий. 
-   "Оффтэйк" гэрээ болон бүтээн байгуулалтын хэт өндөр үнэлгээтэй холбоотой асуудал гэх мэт байна. 
Нүүрсний асуудалтай холбоотой Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.