Э.Бадар-Ууган аа, цорын ганц өмч болох нэр төрийг чинь үлдээе. Луйвардсан Спортын эмнэлгээ буцаагаад өгчих!
Э.Бадар-Ууган аа, цорын ганц өмч болох нэр төрийг чинь үлдээе. Луйвардсан Спортын эмнэлгээ буцаагаад өгчих! Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь Олимпийн хорооны өмчлөлд байсан Спортын эмнэлэгийг эхнэртээ аваад өгчихөж байгаа нь ашиг сонирхолын зөрчил биш үү? Э.Бадар-Ууганд Монголын тамирчдын эрүүл мэнд эхнэр болоод хамтрагч Японтойгоо олох мөнгөнөөс нь дор гэж үү? Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргалын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Өөжинмед” эмнэлэгийн өнөөдөр байрлаж байгаа 5 давхар байрыг Олимпийн хорооны газар дээр Олимпийн хорооны хөрөнгөөр “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ын зориулалтаар барьсан. Олимп, дэлхийн уралдаан тэмцээнд бэлтгэж байгаа тамирчдын эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Харин 2011.06.10-ны өдөр тухайн үеийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан өөрийнхөө удирдлага дор Захиргааны албаны даргаар ажиллаж байсан Б.Наранцэцэгт 1980 мкв талбайтай 5 давхар байрыг газрын хамт ямар ч төлбөргүй,бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Нэг мэдэхэд Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган энэ байранд эзэн суужээ. Э.Бадар-Ууган Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон зорилго нь спортын эмнэлэгийг эхнэртээ авч өгөх байсан юм биш үү? Э.Бадар-Ууган 2017 оны 3-р сард Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон бол 2017 оны 11 сард “Өөжинмед” ХХК-ын хувь эзэмшигчээр Э.Бадар-Ууган,Япон улсын иргэн Като Кейчи нар улсын бүртгэлд бүртгүүлж, Гүйцэтгэх захирлаар нь Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргалыг томилжээ. “Өөжинмед” ХХК нь ГАДААД ХУДАЛДААны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлжээ. “Өөжинмед”-ээс гадна “Өөжин ”ХХК-ыг мөн дээрхи хүмүүс хувааж эзэмшдэг байна. Э.Бадар-Ууганд байгаа цорын ганц өмч чинь Олимпийн аварга гэх нэр төр юм бол эмнэлэг илүүц биз дээ. Нэр төрийг чинь өөрт чинь үлдээгээд луйвардсан эмнэлгээ харин Спортынхонд буцаагаад өгчих. Монгол хүн, Монгол тамирчид эрүүл байвал үр шилжүүлэн суулгахгүйгээр үр удмаа өөрөөрөө үлдээж чадна. Харин та нар шиг эдийн шуналтнуудаас болж Монгол хүний эрүүл мэнд доройтож, удмаараа устаж ч болох шүү дээ! Эхнэрийнхээ эмнэлэгийн МАНААЧ хийж Олимпийн хороон дээр сэтэр зүүгээд суулгүй Спортын эмнэлэгийг тамирчдад эргүүлээд өгчих. Э.Бадар-Ууган аа! Ард түмний хайр хүндлэлийг чи эдийн шунал, эхнэрээсээ давахгүй өчүүхэн сэтгэлдээ ашиглахгүй ээ! Cпортын эмнэлгийг эздэд нь буцааж өгөхийг шаардаж байна. Сэтгүүлч Б.Отгон 2021.09.14