25 April 2020
10 mins read
159k Views
“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг С.Энхболд сайдын эхнэртэй дотно тул хариуцлага хүлээдэггүй Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагааны талаар мэдээлж байна. -Өнөөдрийн хуралд “Өргөө” амаржих газрын ажилтнууд оролцон, байр сууриа илэрхийлэхээр төлөвлөсөн ч ирсэнгүй. Эмнэлгийн захиргаанаас оролцуулсангүй, тэнд ажлын байрны дарамт байна. Нийт 400 орчим хүн энэ эмнэлэгт ажилладаг. Тэдний 30 хувийг халжээ. Энэ талаар Ж.Энхцэцэг захирал зөв.мн, туг.мн сайтад ярилцлага өгчээ. Нэг ч хүнийг халж болохгүй шүү дээ. ЭМЯ-ны Ёс зүйн хороо Ж.Энхцэцэг захирал олон зөрчил гаргасан хэмээн дүгнэлт гаргажээ. Энэ эмнэлгийн ажилчдын асуудлыг таван сарын турш шийдсэнгүй. Иймд бид арга буюу өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан хүнийг тус эмнэлгийн дотоод аудитороор Ж.Энхцэцэг захирал томилжээ. Энэ хүн эмнэлгийн ажилтнуудыг дарамталдаг, олон хүн бидэнд өргөдөл гарган, саналаа хэллээ. Тухайн ажилтан буруутай үйлдэл гаргасан бол алдаа дутагдлыг нь баримтаар нотлох ёстой. Байгууллагын нэр хүндийг өндөр өргөх үүрэгтэй атал Ж.Энхцэцэг дарга “манай ажилтнууд архи уусан” гэх мэтээр ажилтнуудын нэр хүндийг унагав. Энэ хүн ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. ажилтнууд эвлэлдэн нэгдсэний төлөө ажлаас халагдах ёсгүй юм. Дарга тухайн байгууллагын ҮЭ-ийн татварыг зогсоох эрхгүй юм. ҮЭ татвар авсан бол тайлангаа жилийн эцэст заавал тавьдаг. Сургалт гэх мэт олон үйл ажиллагаа явуулдаг. ҮЭ-ийн Хяналтын хороо салбар хороодод ажиллан, санхүүгийн тайланг нь шалгадаг юм. Тус эмнэлэгтэй Хамтын гэрээ хийгээгүй байна. Бид албан бичгээр олон удаа хандсан. Бидэнтэй хамтын гэрээ хийгээгүй тул бид Ж.Энхцэцэг даргад шахалт үзүүлээгүй юм. Салбарын сайдад энэ талаар мэдээлээд ямар ч үр дүн гарсангүй. Ж.Энхцэцэг захирал Эрүүл мэндийн сайд С.Энхболдын гэр бүлийн хүнтэй дотно харилцаатай тул сайдын хамгаалалтад орсон юм байна хэмээн тус амаржих газруудын ажилтнууд ярьцгааж байна. Олон баримтаар Ж.Энхцэцэг захирлын буруутай үйлдлийг тогтоосон байхад С.Энхболд сайд та хариуцлага тооцох ёстой. Эс бөгөөс та суудлаа тавьж өг. Бид улс төрөөс хараат бусаар ажилладаг гэв. Ж.Энхцэцэг захирал дараах мэдэгдлийг өөрийн нүүр номонд 9 цагийн өмнө байршуулжээ. -Би эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, багш, бас эх хүн. Миний үндсэн зарчим зөв зүйлийг дэмждэг, буруу юмыг хүлээн зөвшөөрдөггүй зантай хүн. Би шавь нартаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ажиллахыг зааж, сургасаар ирсэн. Энэ амаржих газарт энэ л зарчмаа баримталж ажиллахыг хичээн ажиллаж байна. Манай амаржих газар олон жилийн түүхтэй ууган амаржих газар юм. Энд олон чадварлаг, сайхан сэтгэлтэй эмч, эх баригч, сувилагч, асрагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд маань сайн ч ажиллаж байгаа, олон сайхан эхчүүдийг эсэн амаржуулж байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон зүйл байдаг. Ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүй, үрээ тэврээд гэртээ гараасай гэж хүссэндээ ажилдаа хариуцлагагүй, СЭТГЭЛГҮЙ ХАНДСАН ажилчдад шаардлага тавьсан, хариуцлага тооцсон. АРХИ УУСАН эмчээр мэс засал хийлгэхгүй, нярай хүүхдийг үзүүлэхгүй гэж шаардлага тавьсан, зарим тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон. Ажлын байранд архидан согтуурах, согтуугаар ирэхийг хориглосон. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсанаас ураг, нярай эндэх, эх хохироход хүргэсэн шалтгааныг тодорхойлон, зайлшгүй хийх арга хэмжээг зохион байгуулдаггүй, үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэггүй хариуцлагагүй ажилтан болон дарга нарт шаардлага тавьж, хариуцлага нэхсээн. Харьяаллын бус гэх шалтгаанаар олон жил тулгар биетэй эхчүүдээс авдаг байсан 300 000 ТӨГРӨГИЙГ БОЛИУЛСАН. Нэг суудалд 10, 20 жил хоргодон суусан, ажил хийдэггүй, хов ярьдаг бугшсан хүмүүсийн олон АСУУДАЛТАЙ ТЭМЦСЭЭН. Амаржих газрыг тойрсон эмэгтэйчүүдийн ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД, түүнийг ажиллуулж буй Өргөө амаржих газрын дэд захирал, чанарын албаны дарга, бусад эмч нарын орлогыг хаасан. Улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэн хувийнхаа эмнэлэг рүү илгээж ТӨЛБӨР АВДАГ байдлыг зогсоосон. Ахмад эмч нарыг шавь бэлдэхийг даалгаж; ЗАЛУУ ЭМЧ НАРАА сурч дадлагажиж, өсөж дэвжих боломжийг бүрдүүлсэн Залуу эмч нараа дэмжиж тасаг бүрт сэлгэн ажиллууллаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүрээс онол, дадлагын шалгалт авч, үечилсэн сургалт явуулж, чадахгүй юмыг нь зааж сургаж эхэлсэн. Эмч төвтэй байсан эмнэлгийн ажилчдад /эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнууд/ ижил тэгш боломж олгож, тэгш шаардлага тавьж, ажлын хариуцлага алдсан удирдах ажилтнуудад хариуцлага тооцсон. Эх, эмэгтэйчүүд, нярайг ая тухтай орчинд амаржиж үйлчлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүх боломжоо дайчлан хамтын хүчээр ажилласан. Хуурамч бичиг баримт үйлдэж, ажлын төлөвлөгөө, тайлан, хурлын тэмдэглэл бичдэггүй НЭМГ, ЭМЯ зэрэг дээд шатны байгууллагаа хуурдаг зарим албаны дарга дарга нартай тэмцсээн. Цаашид ч ТЭМЦЭНЭ, ЗАСНА. Эмнэлгийн ажилчдын төлөө бус ажилтнуудаа турхирдаг, хагалган бутаргадаг, ажилчдын зөвшөөрөлгүйгээр, хамтын гэрээгүйгээр татвар авдаг,гишүүдийн нэрчилсэн бүртгэлгүй, хурлаа хийдэггүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавьдаггүй, сонгуульт хугацаа нь дууссан Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас 4 жилд хураасан 350 сая гаруй төгрөгийн татварыг хаана, юунд зарцуулснаа тайлагнадаггүй хүнээс ТАЙЛАН НЭХСЭН. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй, хийж байсан ажлынх нь алдаа дутагдал илрэх болохоор өргөдөл өгч гардаг, гарсан хойноо олон жил ажиллаж байгаа байгууллага, хамт олноо гутаан ярьдаг, тэдэнтэй хамссан хүмүүсийн өмнөөс ичиж байна. БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ. Надад хүний аманд “сайн” гэж хэлэгдэх, “сайн” болж харагдах шаардлага байхгүй. Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтын хуурамчаар үйлддлэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Би шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана! Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй ээ.