25 April 2020
10 mins read
159k Views
Схд-ийн замын цагдаагийн хэлтсийн дарга Э гэгч алба хаагчаа дарамталсанаас үүдэн 26-н настай иргэн О амиа егүүтгэсэн байж болзошгүй гэх мэдээллийг бид олон нийтэд мэдээллэсэн. Тус асуудлаар ЦЕГ-ын ХМТ-өөс ч тайлбар мэдээлэл хэвлэлүүдэд өгсөн байдаг. Тэгвэл алба хаагчаа дарамталсан гэх удирдах албан тушаалтан Э гэгч нь талийгаачийг “”Би чамайг заавал шоронд явуулна” “Чамд заавал ял үүрүүлнэ” “Газрын дарга бид 2 найзууд тул та нар амжихгүй шүү” гэх мэтээр дарамталдаг байсан болохыг эх сурвалжууд мэдээлсэн. Эх сурвалжууд гэдэгт тус цагдаагийн хэлтсийн хэд хэдэн алба хаагчид буюу талийгаач О той мөр зэрэгцэн ажиллаж байсан ажилтан алба хаагчид хэд хэдээрээ багтаж байсан тул бид мэдээллийн эх сурвалж цагдаа нар бөгөөд тэд өөрсдөө “Шүгэл үлээж” эхэлсэн хэмээн тодотгосон. Гэвч алба хаагчдаа дарамталж амиа егүүтгэхэд хүргэсэн байж болзошгүй гэгдэж байсан албан тушаалтныг албан тушаалаас нь түдгэлзүүлэн хэсэг шалгасан болоод эргэн томилсон гэх мэдээлэл байна. Учир нь СХД-ийн Замын цагдаагийн дарга Хэнтий аймгийнх аж ... Өнөөгийн МУ-ын засаг захиргаа төрийн эрхийг тэр чигтээ шахуу тус аймгаас гаралтай албан тушаалтнууд эзэгнэж буй. Эх сурвалжууд маань цагдаагийн байгууллагын тусгай журам кодыг дагаж мөрддөг учраас тэднийг нууцлан мэдээллийг бичвэр хэлбэрээр бид нийтэлсээр байгаа. Тэгвэл алба хаагч нь амиа егүүтгэхэд хүрсэн түүнийг болон бусад алба хаагчдаа дарамталдаг байсан гэгдэх цагдаагийн удирдах албан тушаалтандаа төр арга хэмжээ авалгүй ийнхүү эгүүлэн томилж байгаа бололтой. Э нь цагдаагийн байгууллагад хэрэглэгдэх ёстой , төрөөс олгодог шатахууны талоныг хамаарал бүхий этгээдийнхээ компанид худалдан борлуулдаг буюу шахаа хийдэг. Албаны автомашин хөлөглөн охид бүсгүйчүүдтэй оройн цагаар зугаалдаг үүний тулд чиглэлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчаа “Чиглэлээ орхиод бидэнд үйлчил” гэж чирэгдүүлж дарамталдаг гэх мэдээлэл ч байсан юм. Удирдах албан тушаалтны ёс зүйгүй ааш авир дарамт шахалтын талаар удаа дараа алба хаагчид нь цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт болох ёс журамд хандан гомдоллож байсан ч авсан арга хэмжээ гэхээр зүйл үгүй өнөөдрийг хүрсэн бол алба хаагч нь амиа егүүтгэсэн асуудалд нь ч хариуцлага тооцолгүй толгойг нь илээд өнгөрүүлж буй бололтой.