ДАРГЫН ДАРАМТ АМИА ЕГҮҮТГЭХЭД НӨЛӨӨЛСӨН БОЛ , Ж.БОЛДЫН ТОМИЛГОО БУРУУДАХ УУ ? ЦАГДАА НАР ӨӨРСДӨӨ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ ЭХЭЛЛЭЭ !!!
Схд-ийн замын цагдаагийн хэлтсийн дарга Э гэгч алба хаагчаа дарамталсанаас үүдэн 26-н настай иргэн О амиа егүүтгэсэн байж болзошгүй гэх мэдээллийг бид олон нийтэд мэдээллэсэн. Тус асуудлаар ЦЕГ-ын ХМТ-өөс ч тайлбар мэдээлэл хэвлэлүүдэд өгсөн байдаг. Тэгвэл алба хаагчаа дарамталсан гэх удирдах албан тушаалтан Э гэгч нь талийгаачийг “”Би чамайг заавал шоронд явуулна” “Чамд заавал ял үүрүүлнэ” “Газрын дарга бид 2 найзууд тул та нар амжихгүй шүү” гэх мэтээр дарамталдаг байсан болохыг эх сурвалжууд мэдээлсэн. Бид тус удирдах албан тушаалтантай холбоотой гомдол мэдээллүүдийг баримтжуулсан гэвч цагдаагийн байгууллага нь босоо удирдлагатай тушаал шийдвэрийн дагуу ажилладаг. Мөн эх сурвалжууд ч цагдаагийн байгууллагын тусгай журам кодыг дагаж мөрддөг учраас тэдгээр эх сурвалжуудыг нууцлан мэдээллийг бичвэр хэлбэрээр нийтэлсээр байгаа болно. Тэгвэл алба хаагч нь амиа егүүтгэхэд хүрсэн түүнийг болон бусад алба хаагчдаа дарамталдаг байсан гэгдэх цагдаагийн удирдах албан тушаалтан Э нь цагдаагийн байгууллагад хэрэглэгдэх ёстой , төрөөс олгодог шатахууны талоныг хамаарал бүхий этгээдийнхээ компанид худалдан борлуулдаг буюу шахаа хийдэг. Албаны автомашин хөлөглөн охид бүсгүйчүүдтэй оройн цагаар зугаалдаг үүний тулд чиглэлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчаа “Чиглэлээ орхиод бидэнд үйлчил” гэж чирэгдүүлж дарамталдаг гэх мэдээлэл ч байна. Энэ мэт удирдах албан тушаалтны ёс зүйгүй ааш авир дарамт шахалтын талаар удаа дараа алба хаагчид нь цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт болох ёс журамд хандан гомдоллож байсан боловч авсан арга хэмжээ гэхээр зүйл үгүй цалингийн 20 хувь хасах шийтгэл ногдуулсан болж өнгөрдөг байжээ. Энэ талаар нь ч бид тодруулахаар цагдаагийн байгууллага дотооддоо хяналт шалгалт хийдэг ёс журам гэх сүржин нэртэй байгууллагын хэд хэдэн утасны дугаараар холбогдсон боловч ямар ч тохиолдолд мэдээлэл өгөх боломжгүй хэмээв. Энэ мэтээр цагдаагийн байгууллага иргэдээ хамгаалах ёстой байтал иргэдээ дарамталдаг шигээ алба хаагчаа дарамталж амиа егүүтгэх хүртэл нь заналхийлсэн бол албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ ? Ахиад л цалингийн хувь хасах шийтгэл ногдуулсан болж ёслоод өнгөрөх үү ? Аль эсвэл цагаан дээр хараар бичигдсэн байдаг хуулийг биелүүлж журам кодоо хэрэгжүүлж удаа дараа зөрчил гаргасан удирдах албан тушаалтны цолыг бууруулж хариуцлага тооцох уу ? гэх зэрэг асуултууд одоогоор хариултгүй байна. Мөн тус удирдах албан тушаалтныг намын тохироо Болдын томилгоо гэх зэргээр ч мэдээллүүд хөвөрсөөр байгаа бол миний цагдаа намайг хамгаална бус “МАН”-ы цагдаа намаа хамгаалж байгаа мэт харагддаг болсон энэ цаг үед дарга нь цэргээ дарамталж цаг бусаар амиа хорооход нөлөөлсөн бол дарга нь цэргүүдээ дарамталж авто зам дээр хонуулах шахуу ажиллуулсаар байгаа бол асуудлыг нягталж шалгалж хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтнууд нь чухам хаагуур нүд нь балай чих нь дүлий явааг олж тогтоож асууж сурвалжлах болно. Харин энэ хооронд сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийнхан даргынхаа ааш авирт чангалуулж авто зам дээрээ уртасгасан цагаар ажиллаж торгууль шийтгэвэрээр шахуулж байгаа тул тэд орой болтол зам дээр дохиостой зогссоор байна. Дарга удирдлагуудын дарамт шахалт алба хаагч иргэдийн маргалдах шалтгааныг магад өдөөн турхирдаг байж болзошгүй. Гэвч иргэдтэй зүй бус харьцсан гэх шалтгаанаар эргээд алба хаагч л ахин шийтгүүлдэг. Уурлаж загнаж буйгаа удирдаж байна хэмээн эндүүрч загнаж занаад яваагаа захирч байна хэмээн андуурдаг Х.Нямбаатарын хурган дарга нарт хууль үйлчилдэг эсэхийг одоо л харья ...