БАРИЛГЫН ШОРООНООС ХҮНИЙ ЯС ОЛДЖЭЭ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын компанийн буулгасан шорооноос хүний өгөршсөн яс олджээ. 

Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр тус аймагт ажиллаж байсан Эксракт ХХК-ийн татаж ирсэн шорооноос хүний арга яс гарч ирсэнг тус компанийн ажилчид мэдэж цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Татаж авсан шороог тус аймгийн Хөрөхийн хад гэх нэртэй газаас татсан бөгөөд хүний ястай хамт бог малын цайсан яс хамт байсанг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авсан байна. Хүний арга яс олдсон гэх хэргийн Дундговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.