ӨНӨӨДӨР ЦАС ОРЖ НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХАЛТИРГАА ГУЛГАА, АВТОМАШИНЫ ТҮГЖРЭЛ ҮҮСЭХЭЭС ГАДНА ОЛОН ТООНЫ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БҮРТГЭГДЛЭЭ
Зам тээврийн хөдөлгөөний одоогийн нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Өнөөдөр 12 цагийн байдлаар авто ослын 106 дуудлага ирээд байна. Энгийн үед 70 гаруй дуудлага бүртгэгддэг. Гэхдээ ослын шалтгаан зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй биш, янз бүр юм. Мөн халтиргаа гулгаанаас үүдэн замын хөдөлгөөний эрчим удааширдаг" гэлээ. Жолооч та бүхэн халтиргаа гулгаанаас үүдэх аюул ослоос болгоомжлон, тээврийн хэрэгслийн эгнээ зайгаа зөв тохируулан зорчиж, явган зорчигчоо хүндэтгэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой!