ХИЛ, ГААЛЬ, ТАГНУУЛ, АВТОТЭЭВЭР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТАВАН БАЙГУУЛЛАГААС “ТОМ” 252 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НҮҮРС ЗУВЧУУЛСАН ГААЛИЙН ГУРВАЛ...

Гаальд Б. Асралт, П.Баттөр, Б.Даваасүрэн гэдэг гурвал хүчээ авчээ.Гааль энэ гурвын хувийн өмч шиг, гаальчид энэ бүлэглэлийн зарц шиг, Монгол Улсын төр хүчгүй, сул доройгоо хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл шиг харагдах болжээ.

Хоёр сая тонн нүүрс гэдэг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газар шалгасан  тоо баримт. Энэ тоо үнэн гэхэд эргэлзээтэй. Хоёр сая тонн нүүрс багаар бодоход 20,000 машин болно. Нэг машиныг дундажаар 100 тн нүүрс ачсан гэхэд 2,000,000 тн нүүрс байна. Нэг тонн нүүрс хамгийн багадаа 36 ам доллар гэвэл дээрх нүүрс 252 тэрбум төгрөг болж байгаа. Улсынхаа бололцоотой албан тушаал дээр суусан болгон идэж, мэрж, хумсалсаар бүр бүхэл бүтэн мөргөцөг гаргасан тохиолдол ч бий.

Замын-Үүд дээр нэгэн ачаатай машинд шалгалт хийсэн, хийгээгүй асуудал дэгджээ. Энэ асуудал гаалийн хурлаар орж шалгасан гэх байцаагчийг нь ажлаас халжээ. Гаальд байдаг л нэг асуудал. Харин байдаггүй асуудал нь ажил давхар хариуцаж байсан Ахлах байцаагчийг халалгүй аваад үлджээ.Хуулийн хариуцлага хүлээлгүй үлдсэн энхийн цагаан тагтаа, ахлах байцаагч Д.Батжаргал нь ГЕГ-ын Тамгын Газрын дарга Д.Бат-Эрдэнийн төрсөн ах учраас хууль үйлчлээгүй. Ахлах байцаагч Д.Батжаргалын эхнэр Улаанбаатар хотын гаальд бас байцаагчаар ажилладаг. 

Гаальд юм бүхэн өөрийн гэсэн тогтсон ханштай. Хуулиар олгогдоогүй эрх,үүргийн харилцаа. Гэхдээ яг хууль шиг үйлчилнэ. Замын-Үүдэд очиж ажиллах сонирхолтой байцаагч хамгийн багадаа 15 сая төгрөг төлнө. Хэрвээ ахлах байцаагч болж чиглүүлье гэвэл 20-25 сая төгрөг төлнө. Харин Улаанбаатар хотын гаальд ажиллах бол 15-20 сая төгрөг төлнө. Энэ ханш тогтвортой үйлчилж байна.Наанаа ариун шударгыг яривч цаанаа бүх зүйлийг бузарлана. Үүнийг зохицуулж байдаг итгэлт хүн нь П.Баттөр. 

Энэ намар 30 гаальчин шууд Замын-Үүд рүү томилолт өвөртлөв. Дунджаар бодоход 600 сая төгрөг. Б.Асралт хүчээ авч байна. Түүний өөдөөс цор гэх ч хүнгүй болж. Ганц нэг гандан буурдаггүй, шударга нэгнийг гэрийн хорионд, ажлын дарамтад оруулж аваад тэтгэвэрт гарахаар нь айлгаж суудаг болж. Ингэтлээ дархлагдсан хүнтэй манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцож чадах болов уу???

 ЭХ СУРВАЛЖ: АТА.MN

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.