Б.АСРАЛТ БОЛ УЛСАА ТОНОСОН ХУЛГАЙЧИЙГ Ч , ӨРГӨСӨН ТАНГАРАГААСАА НЯЦАЖ ЭХ ОРНОО АРИЛЖИГСАДЫГ Ч ДЭВШҮҮЛЭН ТОМИЛЖ , АРЫГ НЬ ДААДАГ АЖ

Дөрвөн жилийн өмнө гаалийн 50 байцаагч хуурамч дипломтой болох нь тогтоогдож ажлаасаа халагдацгаасан байдаг. Энэ нь ГЕГ-ын даргын 2017 оны 05 сарын 10-ны өдрийн А-106 тоот тушаалын дагуу ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ-ыг 2017 оны 05 сарын 01-нээс мөн оны 08 сарын 03-ны хугацаанд зохион байгуулан Удирдлагын академи дээр гэнэт зохион байгуулж элсүүлсэн 80 хүнийг гаальчин болгох хөтөлбөрт сургалт байв. Тэдний 30 нь шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон байдаг. 

Цар тахлын үеэр манай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд рүү тагнуул, Авлигатай тэмцэх газрынхныг дагуулан мафийнхныг ичээнд нь барьж байгаа аятай сүрийг үзүүлсэн. Үр дүн нь нийгэмд анзаарагдаагүй. Тухайн үед Замын-Үүдийн Гаалийн газрын дарга Д.Зоригоог дуулиантай баривчилж зөвхөн тэр жараахайн оффшор дансанд 36 тэрбум төгрөгтэй байгаа тухай сенсаац дэгдээсэн. Уг ажиллагааны үеэр Замын-Үүдийн гаальд ажиллаж байсан ГУБ нарыг шилжүүлэн татсан бөгөөд тэд бүгд Улаанбаатар хотын гааль, Шуудангийн гааль, ГЕГ-т ажилд орцгоожээ.Мөн ГЕГ-т ажиллаж байсан Лхагвасүрэн, Базарваань, Бадрах нарыг Замын-Үүд рүү шагналын журмаар явуулсан гэх. Эдүгээ Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа Ч.Хүрэлбаатарын нэг ангийн найз Д.Зоригоо одоо ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газрын даргаар дэвшин ажиллаж байна.

Тодотгож хэлэхэд, ГЕГ-ын дарга Б.Асралт багийн нөхдөө хэрэг түвэгт орооцолдсон ч буцааж аваад ахиад буруу гарын ажил хийх адын шуналыг нь дэвэргэж, ар талыг нь хариуцдаг аж.

Жилийн өмнө их хэмжээний нүүрс хулгайгаар гарсан хэргийг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн газрын ажлын хэсэг хоёр сая тонн нүүрс хууль бусаар гаргасан болохыг шалгаж тогтоосон байдаг. Мөн цаг хугацаанд Гашуун сухайт дахь Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Б.Мөнх-Амар, Гаалийн улсын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр нар дээрх хулгайн нүүрсийг бүрдүүлэлтгүй гаргасан нь тогтоогдож бүгдийг ажлаас түтгэлзүүлсэн ч ахлах байцаагч Д.Эрдэнэбаяраар хэргээ даалгуулаад бусад нь ажлаа хийцгээж байгаа. Тэр үед ажлаа өгөөд Шуудангийн гаалийн газрын даргаар ирсэн байсан Б.Даваасүрэн одоо ГЕГ-ын Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байна. Гашуун сухайтын гаалийн газрын даргын орлогч байсан Б.Мөнх-Амар Шуудангийн гаальд Гаалийн хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байна. Энэ хэргийг гардан зохион байгуулж Б.Асралттай шууд харилцаж байсан П.Баттөр бас тушаал дэвшсэн. Хулгай хийгээд байхад нь, улсаа тоноод байхад нь, өргөсөн тангарагаасаа няцаж эх орноо арилжаад байхад нь толгойг нь илээд, тушаал дэвшүүлээд, бөөцийлж тордоод байдаг Б.Асралтыг төрийн албан хаагч гэх үү, төрд тэрслэгч гэх үү…

 ЭХ СУРВАЛЖ: АТА.MN

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.