25 April 2020
10 mins read
159k Views
Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭМДҮЗ дарга, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үүрэг өгсний дагуу Швейцарын “Новартис компаны эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээг байгуулан бэлтгэлээ ханган ажиллаж эмийг захиалан үйлдвэрлүүлж иргэдэд хүргэхэд бэлэн болоод байна. Уг хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэнэ. Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах юм. Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ. Дээрх эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно. ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай. Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг байна гэж ЭМЯ-аас мэдээллээ. 10-р сарын 1-ээс халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 төрлийн ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөх эмийн жагсаалтыг хүргэж байна. Д/д Эмийн олон улсын нэршил /ЭОУН/ Эмийн хэлбэр Савлалтын тун Эмийг бичих эрхтэй эмчийн ангилал Эмийг хэрэглэх хүн амын бүлэг Худалдааны нэр Эмийн ангилал 1 амлодипин шахмал 5 мг B,C,D том хүн Амлодипин5 мг зүрх судасны эм 2 амлодипин шахмал 10 мг B,C,D том хүн Амлодипин10 мг зүрх судасны эм 3 амоксициллин шахмал, капсул 250 мг A, B,C,D том хүн Амоксициллин 250 мг халдварын эсрэг бэлдмэл 4 анастрозол шахмал 1 мг B, C, D том хүн Анастрозол1 мг хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний эм 5 аторвастатин шахмал 10 мг В, C, D том хүн Аторвастатин 10 мг зүрх судасны эм 6 аторвастатин шахмал 20 мг В, C, D том хүн Аторвастатин 20 мг зүрх судасны эм 7 бисопролол шахмал 2.5 мг B, C, D том хүн Бисопролол 2.5 мг зүрх судасны эм 8 бисопролол шахмал 5 мг B, C, D том хүн Бисопролол 5 мг зүрх судасны эм 9 бисопролол шахмал 10 мг B, C, D том хүн Бисопролол 10 мг зүрх судасны эм 10 валсартан шахмал 80 мг B,C,D том хүн Валсартан 80 мг зүрх судасны эм 11 валсартан шахмал 160 мг B,C,D том хүн Валсартан 160 мг зүрх судасны эм 12 вилдаглиптин шахмал 50 мг B, C, D том хүн Вилдаглиптин 50 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 13 гидрохлоротиазид шахмал 25 мг B, C, D том хүн, хүүхэд Гидрохлоротиазид 25 мг зүрх судасны эм 14 глимепирид шахмал 1 мг B,C,D том хүн Глимепирид 1 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 15 глимепирид шахмал 2 мг B,C,D том хүн Глимепирид2 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 16 глимепирид шахмал 4 мг B,C,D том хүн Глимепирид4 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл/чихрийн шижин эмчлэх/ 17 летрозол шахмал 2.5 мг C, D том хүн Летрозол2.5 мг Хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/ 18 метформин шахмал 500 мг B,C,D том хүн, хүүхэд Метформин HCL500 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 19 метформин шахмал 1000 мг B,C,D том хүн, хүүхэд Метформин HCL1000 мг даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл 20 рамиприл шахмал 5 мг B,C,D том хүн Рамиприл 5 мг зүрх судасны эм 21 рамиприл шахмал 10 мг B,C,D том хүн Рамиприл 10 мг зүрх судасны эм 22 сальбутамол ингляцийн цацлага 100 мкг/тун/200 доз B, C, D том хүн, хүүхэд Салбутамол100 мкг/тун/200 доз окситоцин ба түүний эсрэг бэлдмэлүүд 23 тамоксифен шахмал 20 мг C, D том хүн Тамоксифен AB20 мг Хавдрын эсрэг, дархлал дарангуйлах, хөнгөвчлөх эмчилгээний бэлдмэл/Хорт хавдрын эсрэг даавар түүний эсрэг бэлдмэл/ 24 фуросемид шахмал 40 мг A, B,C,D том хүн Фуросемид40 мг бөөр, шээсний замд нөлөөлөх эм Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ