9 НАСТАЙ ХҮҮХЭД ЗОЛГҮЙ БАЙДЛААР АМЬ ЭРСДЭВ

Нийслэл улаанбаатар хот бол бяцхан иргэддээ нэн ээлгүй хот гэх нэршилтэй.

Учир нь тоглож яваа хүүхэд тогонд цохиулж , хаалганд даруулж , автомашинд дайруулж , усанд халианд ах дүүсийн хамт живж , аавдаа зодуулж гэхчилэн цаг бусаар хорвоог орхих , эрдэнэт амь нас нь эндэх тохиолдлууд өдөрт хэд хэдээрээ гардаг тул.

Өчигдөр буюу 2021 оны 10-р сарын 06 нд СХД ий 33р хороо буюу Тахилтад амбаарт тоглож байсан 9 н настай хүүхэд хананд өлгөөтэй цүнхний оосорт орооцолдон амь нас нь эндсэн харамсалтай хэрэг гарчээ.

Хүүхэд хананд өлгөөтэй байсан үүргэвчний оосорт хүзүүгээрээ орооцолдсон тул ийн золгүй байдлаар амь нас нь эрсэдсэн байж болзошгүй аж.

Нэг талдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул байгаатай холбон тайлбарлаж болох ч бид бяцхан иргэдийнхээ амьдарч буй орчин нөхцөлд тоглох , хөгжих таатай мөн аюулгүй нөхцөл боломж бүрдүүлж чадаагүйн хохирогч болж бас нэгэн бяцхан амь хорвоогоос одлоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.