Украйны онгоцны үйлчлэгчдийн хувцас загварын "хувьсгал"

Украйны агаарын тээврийн “SkyUp Airlines” компани багийн гишүүддээ өмд, пүүз өмсөх сонголтыг өгснөөрөө онгоцны үйлчлэгчийн хувцас загварт "хувьсгал" хийж, уламжлалт ёсыг халаад буй.


Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд өндөр өсгийт , бараан өнгийн шулуун юбка өмсдөг нь  хүн бүрийн нүдэнд хэдийнээ танил болжээ. 


Тус компани энэ намраас эхлэн уг шинэ дүрэмт хувцастайгаар үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм байна. Албан ёсны вэбсайтад дурдсанаар дүрэмт хувцас нь цагаан, улбар шар өнгийн костюмны хослол, цагаан пүүз байх аж.


Агаарын тээврийн компаниас нь “Nike Air Max 720” загварын пүүзийг ажилчдадаа сонгосон бөгөөд бүтэн өдрийн турш дээд зэргийн тохь тухыг мэдрүүлэх болно хэмээжээ. Мөн  мөрөн дээгүүрээ цайвар цэнхэр өнгийн торгон ороолт тохох болсон нь дүрэмт хувцсыг улам хээнцэр  болгожээ.

Нүүр будалтад тэнгэрийн өнгийг санагдуулам улбар шар, цэнхэр өнгийн будалт хийж, тод улбар шар өнгийн чемодан бариулан нэлээдгүй өөрчлөлт оруулахаар зорьжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.