ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРИЙН АСУУДАЛД ХОЛБОГДСОН Ж.БАТ-ЭРДЭНИЙГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИНО

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг түр саатуулсан тухай өмнө нь  мэдээлсэн.  Түүнийг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаанд цагдан хорих шүүхийн шийдвэр энэ сарын 11-нд гарчээ.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас "Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэрэгт  яллагдагчаар татагдсан Ж.Бат-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх саналыг энэ сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 1, 5, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10, 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Бат-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн" хэмээв.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.