103 ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН АЛБА ХААГЧИД НАС БАРСАН ИРГЭДИЙН ХАЯГИЙГ БУЯНЫ КОМПАНИД ӨГЧ, ХАХУУЛЬ АВЧ БАЙЖЭЭ

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)--аас эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна.  Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ. 

ТОДРУУЛБАЛ: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.