Л.ЭНХ-АМГАЛАН: ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ БАГШ НАРЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗАРЛАНА

“Нарны үрс” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлах” тухайгаа мэдээллээ.

Тэрбээр “Нийт 35 мянган багш нарынхаа дипломын шалгалтыг хийж дуусч байна. Ирэх долоо хоногт ЕБС-д багшилж буй хуурамч дипломтой багш нарыг зарлана.

Их, дээд сургуулиудад багшилж байгаа, магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн дипломыг плагиаризмын шалгалтад хамруулж, бусдаас хулгай хийсэн,  диплом нь хуурамч байгаа хүмүүсийг орон даяар зарлана” гэсэн юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.