“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Өлзийдаш овогтой Уянга нь анх 2016 онд гэнэтийн уураг алдах мөн хэвлийд их хэмжээгээр ус тогтон өөрөөрөө шээж чадахгүйд хүрчээ. 

Элэгний циррозоор оношлогдон 1-р төв эмнэлэгт дурангийн хагалгаа болон биопсийн шинжилгээ мөн хэвлийн уснаас шинжилгээ авахад элэгнээс үүсээгүй нь тогтоогдсон байна. 

Мөн ХӨСҮТ-д хэвлийн сүрьеэ байх магадлалтай гэж үзэн хэвлийн нээлттэй хагалгаанд орон 9 литр ус авсан боловч ХЭВЛИЙН СҮРЬЕЭ биш гэдэг нь оношлогдсон юм. 

Ө.Уянга нь 6 жил энэхүү өвчинтэй тэмцэж яваа 3 хүүхдийн ээж билээ. Одоогоор уураг нөхөх шаардлагаар сар бүр 10 ширхэг уураг “АЛЬБУМИН” судсаар болон уух хэлбэрээр хэрэглэх шаардлагатай байгаа юм.

Энэхүү өвчин нь Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй учир яаралтай Солонгос улс руу онош тодруулан эмчилгээнд явах  шаардлагатай .

Иймд элэг нэгт ард түмэн та бүхнийг Ө.Уянгад “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.  

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5846080513 Ө.УЯНГА

                 УТАС: 86810323

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.