ТӨӨРСӨН ИРГЭНИЙГ “БАГА ТЭНГЭР”-ИЙН АМНЫ МОДНООС ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” Богд хан ууланд нэг хүн төөрсөн тухай дуудлага наймдугаар сарын 28-ны өдрийн 22:30 цагт ОБЕГ-т иржээ.

Тус дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан очиж, “Цэцээ гүн” оргилоос буух замдаа төөрсөн, Баянзүрх дүүргийн иргэн Ч /22 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:57 цагт “Бага тэнгэр”-ийн амны модноос эсэн мэнд олсон байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.