“SM” ЭМНЭЛЭГТ 39 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ЭРХТЭН ТОМРУУЛАХ ХАГАЛГААНЫ ҮЕЭР НАС БАРЖЭЭ

Есдүгээр сарын 4-ний өдөр  өглөө SM эмнэлэгт 39 настай эрэгтэй мэс засал хийлгэж байгаад харамсалтайгаар нас барсан хэрэг гарлаа. 

Тодруулбал, тухайн өдөр амь хохирогч хамрын таславчны муруй тэгшлүүлэх хагалгаанд орсон. Мөн бэлэг эрхтэн томруулах хагалгаанд орсон байгаа юм. Улмаар 14 цагт эмнэлгийн зүгээс ар гэрийнхэнд нь өндөр халуунтай байна гэх мэдээллийг өгсөн байна. Ийнхүү талийгаачийг нэгдүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн ч  оройн 17 цаг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна. 

Тухайн эмнэлэг өвчтөнд нэг удаадаа хоёр хагалгаа хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү хэрэг Хан Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгагдаж байгаа аж. Хохирогчийн ар гэрийнхний зүгээс эмнэлэгтэй холбогдоход хагалгаа хийлгэхээр өгсөн төлбөрийг буцаан төлөөд тохиролцох санал тавьсан гэх ярилцлагыг талийгаачийн төрсөн ах хэвлэлд хандан мэдээлэл өгсөн. 

Нас барсан өвтөнд хагалгаа хийсэн гэх унтуулгын эмчийн өгсөн мэдээллээр бол хагалгааны эхний үе   шат хэвийн байсан гэх. Харин хагалгааны явцад гэнэт бие нь муудахад хожимдож арга хэмжээ авсан, ар гэрийнхэнд нь олон цагийн дараа дуулгасан, илүү мэдээлэл өгөхгүй нууж байгаа зэрэг олон мэдээллийг ар гэрийнхэн нь хэлж байна. Мөн тухайн эмнэлэгийн мэргэжлийн ур чадваргүйн улмаас хүний амь насанд хүрсэн асуудлыг цагдаагийн байгуулагынхан шалгаж тогтоох байх гэдэгт найдаж байгаагаа дуулгалаа. 

Дашрамд дурьдахад, SM эмнэлэгийн одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа байршилд Тод каннам гэх нэртэй гоо сайхны мэс заслын эмнэлэг байсан. Код каннам эмнэлэгт одоогоос хоёр жилийн өмнө 29 настай эмэгтэй хэвлий орчмын өөх соруулах хагалгаа хийлгэж байгаад мөн л хагалгааны үеэр биеийн байдал огцом муудаж нас барж байв. Энэхүү хэрэг хуулийн байгууллагынхнаар шалгагдаж байгаад тухайн Тод каннам эмнэлгийн мэс заслын эмч, тус эмнэлгийн захирал нар ял сонсож, эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн хаах шийдвэрийг шүүхээс гаргаж байсан билээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.