ХИЛЭЭ НЭЭСНЭЭС ХОЙШ МАНАЙ УЛСАД 73672 ЖУУЛЧИН ИРЖЭЭ

Манай улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ бүрэн нээж, жуулчдыг хүлээн авах болсон. 

                 Хятадын 400 жуулчин Улаанбаатараар аялна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилээ бүрэн нээж байгаагаа зарлахдаа "цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо. Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Магадгүй вакцинд хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй" хэмээсэн. 

Ийнхүү хилээ нээснээс хойш 73672 жуулчин Монгол Улсыг зорин иржээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.