Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлтээ МҮОХ-нд хүргүүллээ

МУГТ Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлтээ МҮОХ-ны Тамирчны комиссын дарга Д.Отгондалайд хүргүүллээ. Тэрбээр хүсэлтдээ “

...МБХ-ны хурлын дараа бусдад зодуулан эрүүл мэндээрээ хохирсон байхад маргааш өдөр нь намайг удахгүй болох ДАШТ-д оролцуулахгүйн тулд Монгол Улсын шигшээ багаас хасах шийдвэр гаргасан. Тиймээс МҮОХ тамирчдын эрхийг хамгаалах үндсэн үүргийнхээ дагуу тамирчин миний эрх ашгийг хамгаалах тал дээр туслалцаа үзүүлэх хүсье” хэмээн бичжээ.


Боксын холбоо ТББ учраас тамирчныг Монгол Улсын шигшээ багаас хасах эрхгүй. Шигшээ багийн тамирчныг хасах эрхийг БТСГ гаргадаг юм байна.

Энэ талаар Э.Цэндбаатар "Би Дэлхийн аваргын алтан шаргал медалийг эх орондоо авчирмаар байна. 60 кг бол миний үндсэн жин. Рингэн дээр ямар тоглолт гаргадгаа би бүгдэд харуулмаар байна. Ялагч баймаар байна" хэмээн ярилаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.