Зайсангийн аманд газар авч баяжсан хэргээр АТГ-д шалгагдаж байгаа Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөллөө

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанааразар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Ц.Ганхүүгийн оронд газар олголтын ажлыг цахимжуулж ил, тод болгох шуурхай ажиллах боловсон хүчнийг томилох үүргийг өгчээ.

Ц.Ганхүү нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашсан бөгөөд Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай гэж үзэн АТГ-аас шалгаж эхлээд байсан юм.


Засгийн газрын өнөөдөр /2021.09.15/-ийн хуралдаанаар Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Ц.Ганхүүгийн оронд газар олголтын ажлыг цахимжуулж ил, тод болгох шуурхай ажиллах боловсон томилох үүргийг өгчээ.


Ц.Ганхүү нь Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихтай харшлах бөгөөд барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлдөг байж болзошгүй гэж үзэн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр  шалгаж байна.

АТГ-аас Ц.Ганхүүгийн гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хураан авсан гэх мэдээллүүд өмнө нь хэвлэлээр гарч байсан юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.