25 April 2020
10 mins read
159k Views
Зууны мэдээ сонин төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө, орлогыг олон нийтэд танилцууллаа. Төрийн агентлагийн зарим дарга нар ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ бол зарим дарга нарын орлого сүүлийн хоёр жилд огцом өсчээ. АРХИВЫН ДАРГА 20 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛ, 52 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар 2016 онд Архивын ерөнхий газрын дэд даргаар томилогдож, 2018 оноос даргын алба хашиж байгаа. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал сүүлийн хоёр жил орлого нь тогтмол өсчээ. Өнгөрсөн жилийн нийт хөрөнгө 21.9 сая төгрөг байсан бол гэр бүлийн гишүүдийнх 39 сая төгрөг байна. Харин 407 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. Суудлын жижиг машин,Toyota, Mark x- 1 машинаас гадна 10 хоньтой. Мөн эзэмших зориулалттай хоёр га газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, 52 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. ГАЗРЫН ТОСНЫ ДАРГЫН ХӨРӨНГӨ 100 САЯАС ТЭРБУМ БОЛЖ ӨСЧЭЭ Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн 2017 оноос хойш дөрвөн жил Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байна. Гэтэл 2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж огцом өсчээ. Харин гэр бүлийн гишүүд 25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Мөн тэрээр 2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоолтой. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1 машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл. 1.1 тэрбумын хадгаламжтай. Эйч Ти Эм, Герман цонх, Эрдэнэс таван толгой компанид багагүй хувьцаа эзэмшдэг байна. ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ДАРГА Н.УУГАНБАЯР 95 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын жилийн орлого 317.2 сая. Харин гэр бүлийнх нь 28.1 сая төгрөг байна. Тэрээр 234 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай. 130 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 машинтай. 20 сая төгрөгийн 14 адуутай. Газрын хувьд өөрийн эзэмшлийн 0.05 га, өмчийн -700м2 газартай. Эдгээр нь 20 сая хүрнэ. Мөн 95 саяын үнэт эдлэл, 75.5 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой, Түмэн шувуут, Сесилиа сора компаниудад 4288, 25000 ширхэг хувьцаа эзэмшиж байна. МАЛ ЭМНЭЛГИЙН ДАРГА 100 ХОНЬ,10 ҮХЭР, ТАВАН АДУУТАЙ Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг 2017 оноос хойш захирлын албан тушаал хашиж байгаа. Тэрээр өмнө нь Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлаар ажиллаж байсан. Б.Ганзоригийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг сонирхвол, эхний жил 16.4 сая төгрөгийн орлоготой байсан бол гурван жилийн хугацаанд 22.9 болж нэмэгджээ. Мөн 110 сая төгрөгийн нэг орон сууцтай. Тээврийн хэрэгсэл байхгүй. 15 сая төгрөгөөр үнэлэгдэх хонь-115, үхэр-10, адуу тав бий. Өөрийн эзэмшлийн м2-1 газартай. 30 сая төгрөгийн үнэт эдлэл, 2.4 саяын хадгаламжтай гэж мэдүүүлсэн байна НИСЭХИЙН ДАРГА 215 САЯ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом сүүлийн хэдэн жил даргын алба хашиж байна. Тэрбээр тэргүүн дэд даргын албыг гурван жил хашсан бол 2020 онд дэд дарга болж, тус газрын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлснөөр түүний оронд одоо даргын түр орлон гүйцэтгэгч хийж байгаа юм. Б.Алтанцом даргын нийт орлого нь 70.4 сая. Гэр бүлийн гишүүдийнх 58.2 сая төгрөг. 215 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр, Ford, Explorer- 1 машинтай. 73.2 сая төгрөгийн хадгаламжтай. Эрдэнэс таван толгой ХК-д 3216 ширхэг хувьцаатай гэнэ. ХАЛАМЖИЙН ДАРГА 10 АДУУ, 11 САЯ ТӨГРӨГИЙН ГАЗАРТАЙ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл өмнө нь хоёр жил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд даргаар ажилласан. Харин одоогийн байдлаар түр орлон гүйцэтгэгч хийж байгаа. Түүний нийт орлого 12 сая. Гэр бүлийн гишүүдийнх 50 сая. Харин 180 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 автомашинтай. Адуу-10, 11 сая төгрөгийн үнэлгээтэй газартай. 33.4 сая төгрөгийн хадгаламж, Хаан Шонхор, МАТ трейд компанид хувьцаатай эзэмшдэг байна. ОЮУНЫ ӨМЧИЙН ДАРГА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх 2017-2019 онд Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад 2020 онд Оюуны өмчийн газрын даргаар томилогдсон юм. Дэд дарга байхдаа 38 сая төгрөгийн орлоготой байсан бол шинэ албанд томилогдсон жилээ 32.3 сая гэж мэдүүлжээ. Гэхдээ тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх, гурван автозогсоолтой. Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570- 1-тэй. 188 сая төгрөгийн үнэт эдлэл, 530 саяын хадгаламжтай юм байна. Түүнийг Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон юм.