ХОЁРДУГААР САРД АГААР БОХИРДУУЛАГЧ БОДИСУУД 9-62 ХУВИАР БУУРЧЭЭ

Улаанбаатар хотын агаарын чанарын 2026 оны 02 дугаар сарын төлөв байдлын тайлан мэдээ гарлаа.
Агаар бохирдуулах бодисын 2026 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад
✅️PM2.5 тоосонцор 20 мкг/м3-ээр буюу 30 хувиар
✅️ PM10 тоосонцор 34 мкг/м3-ээр буюу 29 хувиар
✅️ Хүхэрлэг хий 52 мкг/м3-ээр буюу 62 хувиар
✅️ Азотын давхар исэл 5 мкг/м3-ээр буюу 9 хувиар тус тус бага гарсан байна.
Нийслэлийн 19 цэгт агаар бохирдуулагч бодисуудын үзүүлэлтийг тасралтгүй хэмжиж, автомат анализатороор тодорхойлж байна.
                                                                                                                                         Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.