ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА АСАН Б.СОЛОНГОО: МОНГОЛЫН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД РИО ТИНТО КОМПАНИ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЖ АСУУДАЛ ЯРИГДДАГ

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо дараах байр суурийг илэрхийлэв:

 Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд үйл ажиллагаа Рио Тинто компанийн үйл ажиллагаа манай улсын ажлын хэсэг, төрийн шйидвэр гаргах процесст зохисгүй байдлаар маш их нөлөөлдөг. Оюутолгойн хөрөнгө оруулалт гэрээ, Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг байгуулахдаа өөрсдөдөө илт давуу байдал би болгосон яриа хэлэлцээнд нөлөөлсөн.Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад Рио Тинто компани нөлөө үзүүлж ажиллаж асуудал яригддаг.

 Энэ асуудал зөвхөн монголчууд хариуцлага хүлээгээд, хоорондоо хэрэлдээд дуусдаг. Рио Тинто компани ямар нэг хариуцлага хүлээж байгаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ 17 жилийн хугацаанд бидний хийж чадаагүй зүйл бол үнэхээр Оюутолгойтой холбоотой авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил байсан бол. Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад хууль бусаар нөлөөлсөн бол Рио Тинто компани харицлага хүлээх ёстой. Хамгийн гол нь өөртөө давуу байдал бий болгож олж авсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай юм.

 Яригдаад өнгөрдөг биш энэ асуудлыг Рио Тинто компанийн нь үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагдсан улсуудын дагуу хариуцлага асуудлыг тавих нь цаг хугацааны асуудал. О.Батнайрамдал гишүүний Их Британи албан бичиг явуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа.

 Жишээ нь, Английн авлигатай тэмцэх хууль ёүүлийн жилүүдэд чангарсан. Рио Тинто компани тус улсад үүсгэн байгуулагдсан, төв оффис нь тэнд байдаг. Лондонгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаний болохын хувьд үүргээ биелүүлэх ёстой. Энэ хуульд гадаадын улсын нийтийн албан тушаалтанд давуу байдал олгох зорилгоор авлига өгч болохгүй гэдгийг тодорхой заасан гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.