“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ“ ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ АСАН В.АДЪЯА 50 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

""Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан В.Адъяад  холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, В.Адъяа нь "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдоод байв.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.