Ж.ЭНХЖАРГАЛАНД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

Нийтийн өмчийг халаасныхаа эд шиг үзэж, эрх мэдлийг дураараа савчуулсан ноцтой баримт ил болж байна. НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын суудлаас буусан ч эрх мэдлээ тавьж өгөхөөс татгалзаж, албан ёсны шийдвэрийг үл тоон өөрийгөө “эзэн” хэвээр нь авч явсан нь илчлэгдлээ.

 

Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн атлаа томилогдоогүй бүрэн эрхийг дур мэдэн хэрэгжүүлж, хүмүүсийг ажилд авч, халж, мөнгө тарааж, амралт олгож компанийг хувийн компани мэт удирдсан нь хууль, дүрмийг илтэд уландаа гишгэсэн үйлдэл. 

 

Үүгээр ч зогсохгүй, тэрээр хууль зөрчин “Каар трейд” ХХК-тай 210 сая төгрөгийн шууд гэрээ байгуулж, илт давуу байдал бий болгосон байна. Дээрээс нь ямар ч шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин “бодуулж”, өөртэй нь хамаарал бүхий “Би ар Би” ХХК-ийн арга хэмжээнд 65.1 сая төгрөг гаргуулсан нь ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлийн завхралыг ил тод харуулж байна.

 

Ийм увайгүй, даварсан үйлдлүүдийнх нь төлөө прокуророос Эрүүгийн хуулийн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Одоо асуудал нэг л зүйл дээр тогтож байна хууль энэ мэт эрх мэдлээ хэтрүүлсэн этгээдүүдэд үнэхээр хатуу үйлчлэх үү, эсвэл дахиад л замхарч алга болох уу?

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.