АРД ТҮМЭН ТААШААСАН ТАВАН УЛСТӨРЧ

Нийслэлийн иргэдээс УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны наймдугаар сарын судалгааны үр дүнг танилцуулажээ. Судалгааны мэдээллийг наймдугаар сарын 20-22-нд Улаанбаатар хотод оршин суудаг 1000 сонгуулийн насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан байна. Иргэдэд таалагддаг улс  төрчдийн рейтинг өмнөх сарынхаас 1-8 хүртэлх хувиар буурчээ.

Иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчид : 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх -30 хувь

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-25 хувь

Ерөнхийлөгч асан Х.Баттулга-23 хувь

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг-16 хувь

УИХ-ын гишүүн С.Ганбаатар-8 хувийн санал тус тус авчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.