ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН БАРУУН ЦАНХЫН УУРХАЙД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧЛӨӨС ҮҮДЭН НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Эрдэнэс таван толгойн баруун цанхын уурхайд 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүний амь нас хохирсон осол боллоо. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад: Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэс таван толгойн цанхын уурхайд дампын оператораар ажилладаг байсан бөгөөд ажлаасаа буух сүүлийн өдөр усны машин дээр нарядтай ажил гүйцэтгэж байжээ.
 
Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд зарим ажлыг заавал хоёр хүн хамтран гүйцэтгэх ёстой гэж тодорхой заасан байдаг. Гэвч тухайн ажилтан уг ажлыг ганцаараа хийх шаардлагатай болсны улмаас өрсний ус соруулж байхдаа хөл алдан унаж нас баржээ. Амь хохирогч нь 40 гаруй насны усны машины оператораар олон жил ажилласан туршлагатай гэх мэдээлэл байна. 

Мастер нь тухайн ажилтнаар ажлын чиглэлийнх нь бус ажил хийлгэсэн, ажлын байран дээр ганцаараа байсан зэрэг маш олон аюулгүй ажиллагааны дүрэм, журам мөрдөлгүй үүрэг чиглэл өгч нэгэн гэр бүлийн амьдралыг нураасан “мастер”-аа одоо хүртэл ажлыг нь хийлгэж байгаа “Эрдэнэс таван толгой” хариуцлагаа үүрнэ биз ээ.
Бид энэ хэргийн талаар болон хариуцлагын талаар эргэж мэдээлэх болно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.