“ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН ИРГЭН ГЭРЭЭ ХИЙХДЭЭ НОТАРИАТ ОРОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО”

Иргэний үнэмлэхний загварыг өөрчлөх талаар тусгасан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Яг өөрийн биеэр нотариатын үйлчилгээ авлаа.

Би 30 минут хүлээсний дараа дахиад цаг хүлээнэ гэж хэлсэн. Би уг нь гарын үсгээ л зураад гарах гээд байгаа. Гэтэл тэр нотариатын хүн монголын нотариатын үйлчилгээ цахимд шилжээд гурван жил болж байна гээд ширэв татсан. Цахим үйлчилгээ чинь удаашруулахыг хэлэхгүй. Бид нар юмыг цахимжуулаад, хурдлуулаад байна гэсэн амьдрал дээр ийм л байна. Цахимд шилжээд удаан болсон байна” гэлээ.


Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Асуудлыг биечлэн шалгая. Иргэнийг удаах биш нотариатын байгууллага улсын бүртгэлийн байгууллагад мэдээлэл нийлүүлэгч болж, нотариатын оффис дээр ирж бичиг баримтаа өгчихөөд эргээд нотариатын оффисоосоо үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн баримтаа авах боломжийг төгсрүүлж

Заавал дэр хүнийг нотариат дээр гэрээн дээр гарын үсэг зуруулаад дахиад улсын бүртгэл рүү очуулахааргүй шийдэл гаргаад бйгаа.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих тоон гарын үсгийн гол утга нь энд байгааЗаавал иргэн нотариат дээр биечилж очихгүйгээр тоон гарын үсгээ ашигланцахимд өөрийгөө гэрчлээд гэрээ хэлэлцээр хийх боломжтой болно.

Тоон гарын үсэг рүү шилжих ажил хурдацтай явбал нотариатаар үйлчлүүлэгчдийн тоо огцом буурна.  Нотариатыг тойрог тойргоор нь шаардахаа больсон, дурын газраасаа авах боломжтой болсон” гэлээ.


16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ 12 орон бүхий тоон гарын үсэг олгох талаар өмнө нь мэдээлж байв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.