ТБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.09.25/ 10 цаг 36 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ цахим системээр хүлээн авч болно” гэж заасны дагуу иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар тогтоолоор байгуулсан. Мөн Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан билээ.

Иймд өнөөдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал авто тээврийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлогыг холбогдох хуулиуд нь хангаж чадаж байгаа эсэхийг онцлоод Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу асуудалд иж бүрэн үнэлгээ хийх  шаардлагатай гэв. 

Иймд өнөөдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал авто тээврийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлогыг холбогдох хуулиуд нь хангаж чадаж байгаа эсэхийг онцлоод Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу асуудалд иж бүрэн үнэлгээ хийх  шаардлагатай гэв. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Н.Алтанхуяг нар хэлэлцэж буй асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан  нийслэлийн 1.0 сая иргэний  тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар нэмэхийг дэмжих, эсэх санал асуулгыг хоёрхон хүний саналаар шийдэж болох уу гэх асуултад нийслэлийн удирдлагуудаас өнөө хэр тодорхой хариу өгөөгүйг онцолж байлаа. 

Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.