БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДЭЛГҮҮРИЙН ХЯНАЛТГҮЙ ХУДАЛДААЧИД БАРААНЫ ҮНЭЭ ХОЁР ДАХИН НЭМЖЭЭ

Барилга улирал эхэлж байгаатай холбогдуулан үнээ нэмдэг хяналтгүй худалдаачид үнээ 2 дахин нэмсэн байгаа нь иргэдийн халаасанд хүндээр тусаж байна. 

Тодруулбал: орон сууц, нийтийн эзэмшлийн обьект барихад шаардлагатай гол нэрийн бараанууд тасалдаж, үнэ нь дахин өссөн. Харин худалдаачид үүний эсрэг хариулт өглөө. Барааны үнэ оны өмнө гурав нугларч байсан бол. Одоо харьцангуй буурч байгаа. Өнгөрсөн жилийн нөхцөл байдлаас дээрдсэн учраас буурсан. Өнөөдрийн үнэ бол 2020 оноос хоёр дахин нэмэгдсэн үнэ гэх хариултыг худалдаачид өгч байна.

ШӨХТГ, МХЕГ БАРИЛГЫН САЛБАРЫН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХАРИУЦАХГҮЙ

Энэ салбарт хяналт дутагдаж байгаа нь барааны үнийн хэт өсөлтөөс харагдаж байгаа юм. Иймд хэрэглэгчийн эрхийг хангаж, хамгаалж ажиллах ёстой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтэн барилгын салбарт манайх хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулдаггүй бөгөөд. Барилгын бараа, материалын үнийн өсөлтөд холбогдох яамнаас хяналт тавьдаг. 2020-2021 онд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор бүх салбарын бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон бөгөөд. ШӨХТГ, МХЕГ тогтмол хяналт тавьж байгаа юм. Хятадын чанарын шаардлага хангаагүй барилгын зарим материал борлуулах асуудал зарим компанид гарсан. Тиймээс 100 айл болон барилгын материалын бусад захын үйлдвэрлэлд тодорхой хяналт шалгалтыг хийж, холбогдох зөрчлийг оногдуулахаар болсон байгаа гэх тайлбар өглөө.

Ямартай ч хил гааль нээгдэж байхад  хомстол арилахгүй байгаа нь сонин. Хомстол бий болгож, эрэлт ихтэй энэ үед хэрэгцээт барааны үнийг нэмж байж магадгүйг иргэд хэлж байна. Хардах эрх мэдээж хүн бүрт бий. Гэхдээ шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж, үнийг тогтвортой байлгах нь чухал юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.