Монгол Улсын төсвийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Төсвийн орлого бүрдүүлэлт" сэдвээр эхэллээ

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр /2025.09.22/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа болон Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, нийслэл, дүүргийн татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, судлаачид зэрэг 60 орчим хүн оролцов.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын ирэх жилийн төсвийн төслийг таван үе шаттайгаар хэлэлцэн баталдаг болсон гээд, энэ хүрээнд ард түмнээр төсвийн төслийг хэлэлцүүлж, иргэдээс төсвийн хөрөнгө оруулалттай холбоотойгоор эрэмбэлсэн санал авсныг дурдлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа бөгөөд тус Байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”, “Уул уурхай бүтээгдэхүүний экспортын боломж, эрсдэл”, “Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөл”, "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсныг онцлон тэмдэглэв. 

Монгол Улсын 2026 онд төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буйтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчдоос төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар саналаа өгөхийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг хүсэхийн зэрэгцээ энэ удаагийн хэлэлцүүлэг төслийн орлого бүрдүүлэлт, төлөвлөлт, хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлын гарц, шийдлийг олоход үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэйгээ байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Төсвийн орлого бүрдүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн төсвийн орлого бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тухайлбал, Үндэсний баялгийн санг арвижуулах, Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 40 хувийг хуваарилж байгааг ирэх онд 65 хувь болгохоор төлөвлөжээ. Боомтын дэд бүтэц, тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 2026 онд 90 сая тоннд хүргэнэ гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын 1 сая хүртэлх худалдан авалтын иргэдийн буцаан олголтыг 5 хувьд хүргэх, төлбөрийн баримт олголтыг цахимжуулж, хамрагдалтыг нэмэгдүүлснээр татварын бааз, суурийг өргөжүүлнэ хэмээн илтгэлдээ дурдсан юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.