АМЬДРАЛ МӨРИЙ БИШ

Мөрийтэй тоглоомыг та юу гэж боддог вэ? Ихэнх хүн мөрийтэй тоглоомд донтоно гэж бодолгүйгээр эхэлдэг. 

Эхний ялалт аз мэт санагдаж, өөртөө итгэх итгэлийг хэт өсгөнө. Гэвч ялагдал дагаж, алдсан мөнгөө нөхөх гэсэн оролдлого нь илүү их өр, илүү их алдагдал руу түлхэнэ. Ингэснээр мөрийтэй тоглоом зугаа цэнгэл биш, зайлшгүй хийх ёстой дадал болон хувирдаг. 

Мөрийтэй тоглоомын хамгийн эхний хор уршиг бол санхүүгийн асуудал юм. Хуримтлал үгүй болж, цалин, орлого тоглоомд зарцуулагдана. Зарим хүн зээл авч, барьцаанд орж, бүр хууль бус замаар мөнгө олох хүртэл байдалд хүрдэг. Энэ нь зөвхөн хувь хүний бус, бүхэл бүтэн гэр бүлийн эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулдаг.

 Донтсон хүн худал хэлэх, нууцлах, уур уцаартай болох зэрэг сөрөг зан авиртай болдог. Үүний улмаас гэр бүлийн маргаан, итгэлцэл алдагдах, салалт нэмэгддэг. Сэтгэл гутрал, айдас, гэмшил нь архи, мансууруулах бодисын хэрэглээтэй хавсрах эрсдэлийг ч бий болгодог.

 Зөвхөн нэг хүний асуудал биш. Ажилгүйдэл, гэмт хэрэг, ядуурал зэрэг нийгмийн олон асуудалтай шууд болон шууд бусаар холбоотой. Нийгэмд бүтээмжтэй байж болох хүн донтох байдлаас болж өөрийгөө болон бусдыг ч хохироодог. 

СОНИРХОЛ СҮЙРЛИЙГ Ч БИЙ БОЛГОЖ БОЛНО


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.