ЗГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2016 ОНЫ ШАЛГАЛТЫН ДҮГНЭЛТИЙГ НУУЦААС ГАРГАХЫГ ДЭМЖЛЭЭ

Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нууцаас гаргахыг Ерөнхий сайдад уламжилсан. 

Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх үедээ ахлан Хөгжлийн банканд Монгол Улсын Засгийн газраас 2016 онд хийгдсэн бөгөөд Засгийн газар хаалттай хэлэлцсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргах хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан тавьлаа" гэсэн байдаг.

Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.