ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЖ, УЛСЫН КОМИСС БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

/2025.09.08/ Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс ашиглалтад хүлээн авлаа. Тус цэцэрлэг 10 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Шинэ цэцэрлэг нь Мишээл экспогийн баруун талд, 94А байрны урд хэсэгт байрлах бөгөөд зоорьтой, хоёр давхар хийцтэйгээр төлөвлөгдсөн. Тус бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Жаклин” ХХК ажиллалаа.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.