ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

🇲🇳Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилох тухай" 62 дугаар тогтоолоор Төрийн захиргааны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилсон энэ өдрийг Төрийн захиргааны албаны зөвлөл буюу одоогийн Төрийн албаны зөвлөл байгуулагдсан өдөр хэмээн үздэг. 
🇲🇳Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн албаны өдрийг жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
🇲🇳Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж бүхий л мэдлэг ур чадвараараа манлайлан ажилладаг Хан-Уул дүүргийн нийт төрийн албан хаагчдадаа "Төрийн албаны өдөр"-ийн халуун баяр хүргэе👏🏻👏🏻👏🏻
🇲🇳Үнэнч албадынхаа хүчинд төр эрхэмсэг оршдог🇲🇳 хэмээн хэлсэн өвөг дээдсийнхээ үгээр Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.