Монголын ард түмний буянаар олон жил гадаадын компаниас цалин авч, асрамжинд байгаа мэт жаргаж яваа эрхэм ерөнхийлөгч асан Н.Баганбандид ичих нүүр байхгүй бололтой !

МАН Засгийн эрх барих бүрийд "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гишүүнээр томилогдож ирсэн хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-н ТУЗ-ийн гурван гишүүний нэгийг нь чөлөөлнө гэдгээ мэдэгдэхдээ нэр заагаагүй ч үг нь Н.Багабандид хаяглагдсан гэдэг. Гэвч одоог хэр нь чөлөөлөх ажил албажаагүй байгааг хэрхэн ойлгох вэ? 

Н.Баганбандийн хувьд 2009-2012 он хүртэл, 2016 оноос өнөөг хүртэл "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд уг төсөлтэй холбоотой маргаан олон гарч, сайжруулах шаардлага тавигдаж ирсэн ч ачааг нь зөвхөн Засгийн газар үүрч ирсэн. Харин Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдийн хувьд энэ асуудлууд дээр олон нийтэд хандан тайлбар хийсэн ч удаагүй, мөн Засгийн газарт зөвлөгөө зөвлөмж өгч ирсэн нь ч тодорхойгүй явж ирсэн байдаг.


Монголын ард түмний буянаар олон жил гадаадын компаниас цалин авч, асрамжинд байгаа мэт жаргаж яваа эрхэм ерөнхийлөгч асан Н.Баганбандид ичих нүүр байхгүй бололтой 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.