ОХУ, УКРАИНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД 2022:03:03 ШӨНӨ БЕЛАРУСЬТ ХОЁР ТАЛЫН ЭНХИЙН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТАА ХИЙЖ “ТҮР ГАЛ ЗОГСООЖ, ХҮМҮҮНЛЭГИЙН КОРРИДОР ҮҮСГЭХЭЭР БОЛЖЭЭ

Тодруулбал: Орос, Украины төлөөлөгчид өчигдөр орой (2022.03.03) Беларусьт хоёр дахь хэлэлцээгээ хийлээ. Энэхүү хэлэлцээний үр дүнд түр гал зогсоож, хүмүүнлэгийн корридор үүсгэхээр тохиров. Дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон тусламжийн эд зүйлсийг оруулах зориулалтаар энэхүү хүмүүнлэгийн корридорыг үүсгэх болжээ. Талууд ирэх долоо хоногт гурав дахь удаагаа хэлэлцээ зохион байгуулахаар болжээ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.