ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГОД ХАМРАГДАХ ЗААВАР

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогыг Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль болон НҮБ-ын тооллого явуулах зарчим, зөвлөмжийн дагуу бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж байна.

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГОД ХАМРАГДАХ ЗААВАР

Алхам №1: Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн та ЭНЭ холбоосоор нэвтэрч тооллогод хамрагдана уу.

Алхам №2: Тус холбоосоор бүртгүүлсний дараа таны цахим шууданд нэвтрэх эрх илгээнэ. Уг нэвтрэх эрхийг ашиглан тооллогын цахим хуудаст нэвтэрч та өөрийн оршин суугаа зорилго, хөдөлмөр эрхлэлт болон боловсролт зэрэг мэдээллээ үнэн зөв бөглөх шаардлагатай.

"Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" болон "Статистикийн тухай" хуулийн дагуу мэдээллийн нууцыг чандлан хадгална.

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын мэдээллээ баталгаажуулж, иргэний үүргээ биелүүлж, тооллогодоо идэвхтэй хамрагдахыг Үндэсний Статистикийн хорооноос уриаллаа.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.