ХОЁР САЙД ЁС ЗҮЙН ШҮҮЛТҮҮРТ

Өнөөдөр /2025.11.03/ 14:00 цагт УИХ-ын Ёс зүйн дэд хороо “ёс зүйгүй үйлдэл, хариуцлагагүй үг, авир”-ын асуудлаар ширүүхэн хэлэлцэнэ.

 

Энэ удаа ёс зүйн шүүлтүүрт хоёр сайд “тусгай зочин”-оор орж байна.

 

 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн- "УИХ-ын гишүүн Д.Ганмааг дарамталсан, үг хэлэх эрхэд халдсан гэх гомдлын улмаас".

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан  "сэтгүүлчидтэй ёс зүйгүй харьцсан, төрийн албан тушаалтанд үл зохих авир гаргасан гэх шалтгаанаар"

 

Ёс зүйн дэд хороо өмнө нь ч улс төрчдөд хатуу “шар карт” үзүүлж байсан. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалинг зургаан сарын турш 20 хувиар хасаж, М.Нарантуяа (Нара)-д анхааруулга өгч байв.

 

Тэгвэл өнөөдрийн хурал дээр төрийн хоёр сайдын хэн нь ёс зүйн шугамаа давах вэ, хэн нь унах вэ гэдэг нь тодорно.

Төрийн нэрийг унагаасан үг, үйлдлийн цаана хариуцлага гэж бий. Харин Ёс зүйн хороо өнөөдөр түүнийг үнэхээр хэрэгжүүлж чадна уу, эсвэл зүгээр нэг “сануулга”-ар дуусгах уу?

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.